Хойд хөршийн Красноярск хотод олимпын хошой аварга Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, аваргуудыг тодруулдаг. 36 дахь удаагийн тэмцээнд 23 орны тив, дэлхийн медальтай 250 шилдэг тамирчин зодогложээ. Монголын багаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдлагад эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин хүч сорив. Тэднээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан аваргын төлөө өрсөлдөж, аман хүзүүдлээ.