2018 онд Улаанбаатараас Лондон, 2022 онд Улаанбаатараас Сидней хүртэл автомашинтай аялсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар энэ жилийн зургаадугаар сард гурав дахь аяллаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэд өмнөх аяллаараа дэлхийн 60 гаруй орны нутаг дэвсгэрт хөл тавьж, 120-иод мянган км зам туулсан бол энэ удаа Өмнөд Америкийн хамгийн урд цэгт орших Ушуаяа хотоос Хойд Америкийн Аляска хүртэл 100 мянган км зам туулах зорилт тавьсан байна.
Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар анх Улаанбаатараас Лондон хүрэх аялалд хоёулхнаа гарсан бол удаахад нь гурван хүүхэдтэйгээ явсан. Америкийг хөндлөн гулд туулах ээлжит аялалдаа мөн хүүхдүүдээ дагуулж явахаар бэлтгэж буй аж. Тэд өмнөх аяллынхаа зардлыг 100 хувь өөрсдөөсөө гаргасан. Харин энэ удаа үндэсний томоохон компаниуд, брэндүүдийг ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, Монгол орноо олон улсад сурталчлан таниулахад хувь нэмэр оруулахыг хүслээ.
Ж.Сувд