Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Иран өнгөрсөн наймдугаар сараас хойш ОХУ-д 400 гаруй нисгэгчгүй онгоц нийлүүлсэн байна

ОХУ өнгөрсөн оны наймдугаар сард анх авсан Ираны Шахед-136, Мохажер-6 нисгэгчгүй онгоцыг Украины дэд бүтцийн байгууламжид халдлага үйлдэхэд ашигласан. Эхний ээлжийн 160 нисгэгчгүй онгоцны төлөө Москва Тегеранд 140 сая евро бэлнээр төлж, мөнгөө онгоцоор илгээсэн гэж Британийн телевизийн Sky News мэдээлэв.
2023-05-16

Түүхэн дэх хамгийн хүчтэй сансрын дэлбэрэлт бүртгэгджээ

Их Британийн одон орон судлаачид түүхэн дэх хамгийн том сансрын дэлбэрэлтийг бүртгэжээ. Дэлбэрэлт  сансар судлалын  ажиглалтын түүхэн дэх  дэлбэрэлтүүдээс дор хаяж арав дахин илүү гэрэл цацруулсан байна.
2023-05-15

Эрдоган сонгуулийн эхний шатанд ялалт байгуулахад хангалттай санал авч чадсангүй

Орон нутгийн  “TRT Haber” сувгийн мэдээлснээр  саналын хуудасны 99.9 хувийг боловсруулахад Эрдоган 49.34 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Кемал Кылычдароглугийн саналын тоо 45 хувьд хүрчээ.
2023-05-15

Францчууд Макроноос залхжээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй францчууд Ерөнхийлөгчийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг хувьсгалыг ойртуулж байна гэж дүгнэх болов. Макроны төлөө саналаа өгсөндөө харамсах хүний тоо нэмэгдсээр байна. 2022 онд түүнийг улираан сонгосноо францчуудын 69 хувь нь алдаа гэж одоо үзэх болжээ. Эрүүлийг хамгаалах болон боловсрол, санхүүгийн салбарт түүний хийсэн ажилд, цагаачлалын талаарх бодлогод нь хүн амын 77-79 хувь нь сэтгэл дундуур, тэгш бус байдлын эсрэг хийж буй тэмцлийг 75 хувь, байгаль орчноо хамгаалахад тавьж буй хүч чармайлтыг 73 хувь нь чамлаж байгаа аж.
2023-05-11

Дуучин Бритни Спирсийг хөнөөж, орлон тоглогчоор сольсон гэх таамаг цахим ертөнцөөр тархжээ

Дуучин Бритни Спирс 2009 онд нас барсан бөгөөд дараа нь  түүнийг орлон тоглогчоор  сольсон гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархах болов. Энэхүү таамгалалыг үнэн гэдэгт итгэж буй хүмүүсийн үзэж буйгаар  орлон тоглогчийг дуучны асран хамгаалагчийн үүргийн гүйцэтгэгэдг  эцгийн ачаар нуун дарагдуулж  чадсан гэнэ.
2023-05-10

А.Гутерриш: Украинд энхийн хэлэлцээ хийх боломж байхгүй

НҮБ-аас Украины мөргөлдөөнийг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд бүх арга хэмжээ авч байгаа ч бодитой энхийн хэлэлцээ одоогоор   боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “El Pais” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
2023-05-10

Трампыг сэтгүүлч Кэроллыг хүчиндэхийг завдсан хэрэгт буруутайд тооцов

Хэдий Жан Кэрролл төрийн тэргүүн асан 1996 оны хавар өөрийг нь  хүчирхийлсэн  гэж буруутгасан ч  тангарагтны шүүх Трампыг хүчингийн хэрэг үйлдээгүй  харин бэлгийн дарамт учруулсан хэмээн дүгнэсэн байна.
2023-05-10

Малайзыг мандуулсан нь 

Малайзын түүхийн бүхэл бүтэн нэг эрин Махатхир Мохамадын нэртэй холбоотой. Түүхий эдийн орныг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч болгож хувиргасан эдийн засгийн гайхамшгийг бий болгогч гэж түүнийг үздэг. Чухам түүний үед л Малайз руу гадаадын хөрөнгө урсаж, хээл хахуультай үр дүнтэй тэмцэж, иргэдийнх нь амьдрал эрс дээшилжээ. Одоо тэр 97 настай, суудлаа орхисон ч Малайзын бодлогын гол хүн гэж тооцогдсоор байна. 
2023-05-09

Шакира, Том Круз хоёр болздог байж магадгүй

Дуучин Шакира Холливудын од  Том Крузтай амрагийн холбоотой байж магадгүй гэсэн таамаглал  газар авч буй тухай Fox News мэдээлэв.
2023-05-09

Конгод үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ

Ардчилсан Конго улсын зүүн бүс нутагт болсон  үерийн улмаас 230 орчим хүн нас баржээ. Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2023-05-09

Канадын эрх баригчид Хятадын дипломат ажилтныг нутаг буцаана

 Канадын эрх баригчид тус улсад суугаа Хятадын элчин сайдын ажилтан  Жао Вэйг орон нутгийн парламентын гишүүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн хөөн гаргах шийдвэр гаргажээ.
2023-05-09

“Эзэнгүй” хэрэг

Зөвлөлт Засгийн үеэс Оросын төрийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн Кремль рүү нисгэгчгүй техникээр дайрсан явдал дэлхий дахинд шуугиан дэгдээлээ. ҮүнийгПутиний амийг хөнөөх зорилготой үйлдэл гэж ч Орост үзэж буй. Тэгвэл ийн үзэж буйг нь Өрнөд ихээхэн гайхаж, энэ нь Москва цуст аллага дахин үйлдэх шалтгаан болж ч мэднэ хэмээн Украин анхааруулж байна.
2023-05-08

III Чарльзын хаан ширээнд залрах ёслолын үеэрх ганцаардсан Харри  

Ханхүү хэдий уригдсан ч Их Британийн хаант төрийн энэхүү түүхэн үйл явдлын бүрэн эрхт оролцогч болж чадсангүй
2023-05-08

Украины тагнуулын газрын дарга Оросуудыг хаа сайгүй устгана гэж амлав

Украины Батлан хамгаалах яамны тагнуулын газрын дарга Кирилл Буданов "Yahoo News”-т өгсөн ярилцлагадаа Киев хаа ч байсан  оросууд руу халдсаар байх болно хэмээн мэдэгджээ.
2023-05-08

Гуантанамогийн шоронг хаахыг АНУ-ын Конгресс зөвшөөрдөггүй

Харин ийн тогтоохын тулд түүнийг шоронд 20 гаруй жил хорьж, тамлан зовооход хүрчээ. Мөн тэнд 20 жил хоригдсон, Пакистаны ах, дүү хоёр болох 53 настай Абдул Раббани, 55 настай Мохаммед Раббани нарыг суллаж, эх орон руу нь явуулжээ. Тэднийг нэгэн алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэж 2002 онд Карачи хотод баривчилсан аж. 
2023-05-02

“Судан улс Оросын Африкт орох түлхүүр болно шүү”

Судан дахь цуст мөргөлдөөнд хохирогчид хэдэн мянгаар тоологдох боллоо. Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. Одоогийн байдлаар тулаан үргэлжлэхээр барахгүй улам ширүүсэж байгаа учраас Суданд байдаг гаднын хүмүүс, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг гаргах ажил ид өрнөж байна. Иргэдээ дайны хөлөөс холдуулах ажлыг анх Франц улс хийлээ. Жибутид аваачсан 100 орчим хүн дотор Франц, Британи, ХБНГУ, Швейцар болон Марокко, Этиоп улсын иргэд байсан аж. АНУ ЭСЯ-аа бүхэлд нь Суданы нийслэл Хартумаас гаргав.
2023-04-27

21-р зууны тахал коронавирус биш. . .

21-р зууны тахал бол  коронавирус биш  харин илүүдэл жин, таргалалт гэж дэлхийн эмч нар нэгэн зэрэг дуугарч байна.
2023-04-26

Эрдоганы бие телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр мууджээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн телевизүүдэд ярилцлага өгөх шууд нэвтрүүлгийн үеэр бие нь тавгүйджээ
2023-04-26