Германы канцлер асан Герхард Шрөдерийн эхнэр Сео Ён Шрөдер-Кимийг тавдугаар сарын 9-ний өдөр Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яаманд ялалтын баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсоны улмаас ажлаас нь халсан тухай “Bild” сонинд бичжээ.
Сео Ён Шрөдер-Ким нь Умард Рейн-Вестфалийн мужийн эдийн засгийг дэмжих төрийн өмчит “NRW.Global Business” компанид ажилдаг байсан бөгөөд тус мужийн эдийн засгийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдснээр "Хатагтай Шрөдер-Кимийг албан тушаалаас нь нэн даруй огцруулж, “NRW.GlobalBusiness” компанитай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь ямар нэгэн мэдэгдэлгүйгээр цуцлагдсан” байна.
Экс канцлерийн эхнэрийг улс төрийн асуудлаар, ялангуяа Украины мөргөлдөөний талаар олон нийтэд мэдэгдэл хийхгүй байхыг "нэг бус удаа анхааруулж байсан" гэж албаны хүн нэмж хэлжээ.