Тавдугаар сарын 14-нд Турк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.
Сонгуульд Бүгд найрамдах намаас одоогийн төрийн тэргүүн Режеп Эрдоган , сөрөг хүчний Ардын холбооноос Кымаль Кылычдароглу мөн Ата холбооноос 55 настай Синан Оган нар нэр дэвшжээ. Дөрөв дэх нэр дэвшигч Мемлекет намын дарга Мухаррем Инже сонгууль болохоос гурав хоногийн өмнө нэрээ татсан байна.
Орон нутгийн “TRT Haber” сувгийн мэдээлснээр саналын хуудасны 99.9 хувийг боловсруулахад Эрдоган 49.34 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Кемал Кылычдароглугийн саналын тоо 45 хувьд хүрчээ.
Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авч чадахгүй бол хоёрдугаар шатны санал хураалт тавдугаар сарын 28-нд болно.
Эрдоган Анкарад сонгогчидтой уулзахдаа санал хураалтын эцсийн мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ч "эхний шатанд асуудал шийдэгдэнэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийдсэн бол Кылычдароглу эсрэгээрээ өрсөлдөгч нь хүссэн дүндээ хүрэхгүй гэж үзжээ.