Их Британийн одон орон судлаачид түүхэн дэх хамгийн том сансрын дэлбэрэлтийг бүртгэжээ. Дэлбэрэлт сансар судлалын ажиглалтын түүхэн дэх супер дэлбэрэлтүүдээс дор хаяж арав дахин илүү гэрэл цацруулсан байна.
Дэлбэрэлт найман тэрбум гэрлийн жилийн зайд болсон бөгөөд хар нүх асар том хийн үүл залгиснаас болж түүнийг илрүүлэх боломжтой болсон гэж үзэж байна.
Анх дэлбэрэлтийг 2020 онд Калифорнийн Сансар судалгааны станцын төхөөрөмжүүд автоматаар бүртгэсэн байсан ч жилийн дараа л одон орон судлаачид анхаарч, дүн шинжилгээ хийж эхэлжээ.
Их Британийн Саутхэмптоны их сургуулийн судалгааны багийн ахлагч Филип Уайзманы хэлснээр, дэлбэрэлт хүрэх зайг авч үзэх юм бол энэхүү сансрын үзэгдэл нь ямар их ач холбогдолтойг тодорхойлж болох юм.
Дэлбэрэлт түхэн дэх хамгийн хүчтэйгээс гадна хамгийн урт хугацаанд үргэлжилсэн гэж эрдэмтэд үзэж байна.
Судалгааны багийнхны хэлснээр энэ үзэгдлийг тодруулбал түүний хүч үргэлжлэсэн хугацааг шинжлэх ухааны ном, зохиолд тайлбарласан ямар ч зүйл байдаггүй юм байна.
"Ихэнх супер дэлбэрэлтүүдтэй холбоотой явдлууд дээд тал нь хоёр сар үргэлжилдэг. Харин ийнхүү гурван жилийн турш ийм гэрэл цацруулах нь бол ер бусын үзэгдэл юм" гэж эрдэмтэд ярьжээ.