Ханхүү Харри эцгийнхээ хаан ширээнд залах ёслолд оролцвол хааны гэр бүлийн хэдийнээ хурцдаад байсан харилцаа улам дордох бол уу яах бол гэж Их Британи даяараа эмээж байв.
Ёслолын урилгыг зочдод нэлээд эртнээс илгээжээ. Арга хэмжээнд уригдсан хүмүүсийн жагсаалтад Сассексийн гүн, гүнгийн хатан нар багтсан ч урилгыг зөвхөн Харри л хүлээн авсан байна.
Ханхүү хэдий уригдсан ч Их Британийн хаант төрийн энэхүү түүхэн үйл явдлын бүрэн эрхт оролцогч болж чадсангүй. Харригийн хүү Арчигийн дөрвөн насны ой энэ өдрүүдэд давхцаж байгаа учир тэрбээр дээрх ёслолд ирэхгүй байх ч болох байжээ.
Гэвч түүний омголон, хааны гэр бүлээс ялгарах илэн далангүй зан байдал нь огт өөрчлөгдөөгүй бололтой. Тэрбээр өөрийн ах ханхүү Уильям руу цоргисон харцаар харж, мушийх зэрэг "танхайрав".
Зохион байгуулагчид Харриг хааны гэр бүлийн гишүүдээс тусдаа гурав дахь эгнээнд суулгасан ч ханхүү Уильям дүүгийнхээ "цоргисон" харцыг мэдэрч, таагүй байх шиг.
Хэдий II Елизаветагийн шийдвэрээр Харригийн цэргийн бүх цол, алдар цолыг нь хассан ч ханхүү бүх одон шагналаа зүүжээ.
Түүний урд суудалд өд сөд болсон малгай өмссөн Анна гүнжийг суулгасан ч Харригийн ёслолыг харах боломжийг хязгаарласан мэт.
Эцэст нь түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт Букингемийн ордны тагтан дээр зогсох зөвшөөрөл өгөөгүй байна.
Тэрээр ёслолын дараах хүндэтгэлийн хүлээн авалтад ч оролцоогүй тэр даруй Лондонгоос яаран АНУ-руу ниссэн байна.
Харригийн зан авир, түүнд хандах хүйтэн хандлага нь ханхүү ба түүний эхнэрийн өдөөсөн хэд хэдэн дуулиантай үйл явдлуудтай холбоотой юм. Тухайлбал Опра Уинфритэй хийсэн илэн далангүй ярилцлага, Харригийн хэвлүүлсэн “Spare” /Нөөцийн/ нэртэй дурсамж ном г.м.
Тиймээс хаанхүү Уильям төдийгүй хааны бусад садангууд энэхүү арга хэмжээний дараа Харри болсон бүх зүйлийг нэгд нэгэнгүй дэлгэнэ гэдгээс эмээн түүнтэй илэн далангүй яриа өрнүүлэхээс зайлсхийжээ.