2024 оны есдүгээр сарын 20-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Харин 23-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон орж, өмнөх өдрөөсөө сэрүүснэ.
Хур тунадас: 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28,29-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи: 24-26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28,29-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 23,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 21-нээс дулаарч шөнөдөө +4...+9 градус дулаан, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрнэ.