Ардчилсан Конго улсын зүүн бүс нутагт болсон үерийн улмаас 230 орчим хүн нас баржээ. Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Хэд хэдэн тосгон усанд автаж, олон арван байшин, сургууль, эмнэлэг сүйдсэн байна. Нутгийн оршин суугчидын ярьж буйгаар зарим тосгон бүхэлдээ эзгүй газар болон хувирч, зөвхөн чулуу л үлджээ.
Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Феликс Цисекеди амиа алдагсдын дурсгалыг хүндэн гашуудлын өдөр болгон зарласан бөгөөд бүс нутгийн засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөд Киву руу хямралын менежментийн багийг илгээсэн байна.
Сүүлийн өдрүүдэд зүүн Африкт аадар бороо орсны улмаас олон мянган хүн зовлонд нэрвэгджээ.