Украины Батлан хамгаалах яамны тагнуулын газрын дарга Кирилл Буданов "Yahoo News”-т өгсөн ярилцлагадаа Киев хаа ч байсан оросууд руу халдсаар байх болно хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Оросын улс төрч Дарья Дугинагийн аминд халдсан террорист халдлагад Киевийн эрх баригчдыг оролцсон гэж Америкийн тагнуулын алба хүлээн зөвшөөрсөн талаар тус сайтын сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулсан байна.
“Бид Украиныг бүрэн ялалт байгуулах хүртэл оросуудыг хаа сайгүй устгаж байсан устгах ч болно гэж цорын ганц тайлбарыг л энэ асуултад өгөх байна" гэж Буданов хэлжээ..
Дарья Дугина нь 2022 оны 8-р сарын 20-нд Москва хотын хурдны замд машинтайгаа дэлбэрч нас баржээ. Холбооны Мөрдөх Товчооны мэдэгдсэнээр улс төрчийн машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан бөгөөд гэмт этгээд нь Украины иргэн Наталья Вовк гэгч байсныг тогтоожээ.