Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн телевизүүдэд ярилцлага өгөх шууд нэвтрүүлгийн үеэр бие нь тавгүйджээ
Сэтгүүлч Засгийн газрын бүтэцд хийх өөрчлөлтийн талаар асуулт тавьж эхэлсний дараа нэвтрүүлгийг гэнэт тасалжээ. Нилээд удсны дараа Эрдоган нэвтрүүлэгт эргэн ирж, үзэгчдээс уучлал гуйсан байна.
“Өчигдөр, өнөөдөр сонгуулийн өмнөх ажил их байлаа. Тиймээс би ходоодны ханиад туссан” гэж тэрбээр тайлбар хийжээ.
Дараа нь Туркийн удирдагчаас дахин хоёр богино асуулт асуусны дараа нэвтрүүлгийн зүгээс "Ноён Ерөнхийлөгчийг амрах боломож олгох" үүднээс ярилцлага дуусч байгааг мэдэгдсэн байна.