НҮБ-аас Украины мөргөлдөөнийг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд бүх арга хэмжээ авч байгаа ч бодитой энхийн хэлэлцээ одоогоор боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “El Pais” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
“Харамсалтай нь, энхийн тухай хэлэлцээр одоогоор боломжгүй гэж би үзэж байна. Хоёр тал хоёулаа ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна. <…> Ийм тохиолдолд би дэлхийн хэмжээнд гал зогсоох, энхийн хэлэлцээ хийх ирээдүйн талаар ярьж чадахгүй нь” гэж тэрбээр онцолжээ.
НҮБ Украинд энх тайвныг тогтоохын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, мөргөлдөөнд оролцогч талуудтай яриа хэлэлцээ хийж байна гэж Гутерриш нэмж хэлэв. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга үр тарианы хэлэлцээрт тус байгууллагын гүйцэтгэсэн үүргийг дурсаад, одоогоор НҮБ, Турк, Орос, Украины хооронд шинэ шатны хэлэлцээ хийх бэлтгэл ажил хийгдэж байгааг мэдэгдэв.
“Бид Оросын асуудалд эерэг хариу үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Хүнс, бордооны экспорт хоригт өртөөгүй ч шууд бус саад бэрхшээл байсаар байгаа нь үнэн, бид үүнийг арилгахыг хичээж байна” гэж тэрбээ хэлсэн байна.