Дуучин Бритни Спирс 2009 онд нас барсан бөгөөд дараа нь түүнийг орлон тоглогчоор сольсон гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархах болов.
Энэхүү таамгалалыг үнэн гэдэгт итгэж буй хүмүүсийн үзэж буйгаар орлон тоглогчийг дуучны асран хамгаалагчийн үүргийн гүйцэтгэгэдг эцгийн ачаар нуун дарагдуулж чадсан гэнэ.
Үүнийг нэг баталгаа нь дуучны нийгмийн сүлжээн дэх дүрс бичлэгүүд аж. Зарим бичлэг дээрдуучны биеийн дээрх шивээс нь "алга болдог" бол зарим дээр нь нүүр нь "хөдлөөд" байдаг. Одоогийн бичлэгүүдийг өөр хүн Deep Fake технологийг ашиглан буулгасан байх аж.
Мөн 2009 онд дуучны асран хамгаалагчийн тухай баримт бичигт зарим хүмүүс анхаарлаа хандуулжээ. Тэд “нас барсан” гэх бичиг байхыг анзаарсан байна. Энэ бүхэн нь олон хүмүүсийг дуучин бүсгүй хэдийнээ байхгүй болсон гэдэгт итгэхэд хүргэжээ.