Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд манай улс 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал (К2), спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох (К4), дамжин өнгөрөх (К6), ажиллангаа амрах гадаадын иргэн-Австрали (k7) гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны иргэнд цахимаар олгож эхэлжээ. Тэгвэл бүхангиллынвизийгцахимааролгодогболсонталаар Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, гадаадын иргэнийг уригч нь www.immigration.gov.mn цахим системд хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн байна. Гадаадын иргэнийг эх орондоо урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахимаар виз мэдүүлэхдээ хураамжийг урьдчилан төлөх нь.
Визийн зөвшөөрөл олгосон, эсэхийг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим шуудангаар мэдэгдэх аж. Хэрэв уригч иргэн, хуулийн этгээд нь визийн хураамжийг урьдчилан төлөхгүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлэх нь. Уг зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар, эсвэл хилийн боомтоос визээ авах боломжтой аж. Ташрамд дурдахад, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлснээр бүх төрлийн визийг цахимаар олгох нөхцөл бүрдүүлжээ.