55 дугаар сургуулийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож байна. Тус сургуульд энэ жил мэргэжлийн анги нээжээ. Тухайлбал, суралцагчид ерөнхий боловсрол эзэмшиж, нэмэлтээр зочид буудлын өрөөний үйлчлэгч, цэцэрлэгч-ногоочин, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой аж.
Мөн сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн талх, нарийн боов, баристагийн мэргэжлийн ангийг саяхан нээсэн бөгөөд одоогоор 15 хүүхэд хичээллэж буй гэнэ. Мэргэжлийн ангид суралцсан хүүхдүүд чадамжийн гэрчилгээтэй төгсөх юм байна.
Ташрамд дурдахад, 55 дугаар сургууль 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.