Ханх суманд газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт, 42 км зайд уржигдар 21.50 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол 62 бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв.
2024-11-22
З.УНДРАХ: Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн тал хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч
Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг уламжлалтай. Манай улсад 1997 оноос эхлэн уг аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулжээ. Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг, гэр бүл, бэлгийн, хүн худалдаалах, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргээр илэрдэг байна.
2024-11-22
Н.НОМТОЙБАЯР: Төсөл боловсруулах ажлын хэсгийг шинээр бүрдүүлье
Ирэх оны улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг би анхнаасаа дэмжээгүй. Мөн нэр бүхий гишүүд төсвөөс хэрэггүй, илүү зардлуудын тооцооллыг гаргаж, 3.6 их наяд төгрөг хасуулахыг шаардсан.
2024-11-22
Эрдэмтэн, судлаачидтайгаа хүнлэг бус харьцдаг НЭМҮТ-ийн захиралд хариуцлага тооцооч, Т.Мөнхсайхан сайд аа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сард баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 3.1.1-т “Нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ” гэж заажээ.
2024-11-21
“Кибер тусгаар тогтнол”-оо хэрхэн хамгаалах вэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Кибер тусгаар тогтнол” форумыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж буйгаа мэдээлэв. Тус яамныхан “Тусгаар тогтнол хэмээх ойлголт нь зөвхөн улсын хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорсон.
2024-11-20
ОБЕГ-ын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудалд гамшгаас хамгаалах чиглэл багтдаг. Тэрбээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд, тус байгууллагын сахилга, хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2024-11-18
Цахилгааны үнийг 285 төгрөг хүртэл нэмэхээр болжээ
Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ. Тодорхой хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэхээр болжээ.
2024-11-15
ХЭҮК-ын гишүүд НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг чуулганд оролцлоо
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын III тайланг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа хэлэлцжээ. Чуулган Швейцарын Женев хотод энэ сарын 11-13-нд болсон бөгөөд манай улсаас ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүд оролцож, мэдээлэл өгсөн байна.
2024-11-15
“Соёл танаас эхэлнэ” аянд нэгдээрэй
Цагдаагийн байгууллага болон CU, GS25 сүлжээ дэлгүүрийнхэн хамтран “Соёл танаас эхэлнэ” аян өрнүүлж байгаа талаараа өчигдөр мэдээлэв. Энэ нь нийтийн соёл, ёс суртахууныг дээшлүүлж, хүмүүсийг илүү эелдэг, бусдад хүндэтгэлтэй ханддаг болохыг уриалах зорилготой аян аж. Аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд дээрх хоёр байгууллагын салбар дэлгүүрүүдээр дамжуулан олон нийтэд эерэг хандлагыг сурталчлах юм байна.
2024-11-15
Дроны эрх зүйн орчныг сайжруулах хууль“мэндлэх” нь
Дэлхий дахинд дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг энгийн иргэдээс эхлээд улсын онцгой салбаруудад өргөнөөр ашиглаж буй. Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд дроны хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Дроныг зураг авах, бичлэг хийх төдийхнөөр төсөөлдөг цаг хэдийн ард хоцорчээ. Газар тариалан, уул уурхай, барилга, хот төлөвлөлт, байгаль орчны судалгаа, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, аюулгүй байдал зэрэг бүхий л салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж “гар бие” оролцдог болсон.
2024-11-15
Авлигатай холбоотой 173 дуудлага иржээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-11-14
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулна
Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болгосон байна.
2024-11-14