Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ
Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20
Эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж өгчээ
Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд хамаарах хоёр аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өгчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын сургуульд сандал, ширээ, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат, номын шүүгээ зэргийг олгосон байна.
2024-01-19
Монгол дахь оросууд мөстэй усанд шумбаж баяраа тэмдэглэв
Монгол хүн Цагаан сарын шинийн 1-нд ургах нарыг харах гэж үүрээр уул барааддаг шиг Оросууд нэгдүгээр сарын 19-нд буюу Есүс Христийг загалмайлсан баяраараа мөстэй усанд шумбадаг аж. Монгол дахь оросууд эл баяраа жил бүр тэмдэглэдэг бөгөөд энэ жил Адам Евагийн хөшөөний дэргэдэх Туул голын харзны мөстэй усанд орлоо.
2024-01-19
“Бөхөнд зориулж аюулгүй коридор байгуулах шаардлагатай”
Өгүүлэлд “Энэ нь Баруун Монголд тархсан монгол бөхөнгийн холбоос нутгийн анхны цогц судалгаа юм. Бөхөнг хамгаалахын тулд одоо байгаа, ирээдүйд барихаар төлөвлөж буй шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй болгох, бэлчээр нутгийн давхцлыг арилгах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай. Засгийн газар бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, саад учруулахгүй байх аюулгүй коридор байгуулах зайлшгүй шаардлагатай” гэжээ.
2024-01-19