Шагналын хэнээ хэрээс хэтэрлээ
Сар шинийн золгуут шувтарсан ч уг баяраар халхавчилсан одон, медалийн найр наадам дуусаагүй. Тэнд ч Алтан гадасны найр, энд ч СТА-ны угаалга үргэлжилж буй. Амралтын гурван өдөр багадсан бололтой, ирэх жилүүдэд илүү олон хоног амрахаар хуулийн төсөл санаачилна хэмээн зарим нэг гишүүн ярьж явна.
2024-02-19
Багш эмэгтэйг орцонд олон удаа хутгалжээ
Эмэгтэй хүнийг орцонд хутгаар олон удаа гэмтээсэн хэрэг Сэлэнгэ аймагт гарчээ. Тус аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь нэгэн орон сууцын орцонд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад 49 настай Н гэх эмэгтэй нуруу, гар, хүзүү зэрэг газраа олон удаа хутгалуулж, шархадсан байсан аж. Хохирогч эмэгтэйгээс тухайн хэргийг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч, эрлийг зохион байгуулснаар сэжигтэн эрийг Алтанбулаг боомтод очсон байхад нь саатуулсан гэнэ
2024-02-19
Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас хэд хэдэн ноцтой осол гарав
Монгол орны нийт нутгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дайрсан хүчтэй салхи, цасан шуурганы улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар осол, хэрэг цөөнгүй гарчээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага, мэдээлэл өмнөх өдрүүдээсээ өссөн байв. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгийг нь нийтэлсэн, Өмнөговь, Дундговь аймгийн хоорондох замд гарсан, шатахуун тээвэрлэж явсан ачааны машин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна
2024-02-19
Хулангийн тархац нутагт уул уурхай, дэд бүтцийн нөлөө их байгааг хөнджээ
Узбекистан улсын Самарканд хотод үргэлжилж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлаар хулангийн судалгаа, хамгааллын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөлөөс зохион байгуулсан салбар хуралдаанд Казахстан, Узбекистан, Туркменистан, Америк зэрэг улсын судлаачид оролцсон бөгөөд доктор, профессор Б.Бүүвэйбаатар манай орныг төлөөлж, “Монголын хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэл тавьжээ
2024-02-19
хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим нээлээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим байгуулжээ. Тус танхимыг өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Хавдраар өвчилсөн хүүхдүүд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байдаг тул хичээлээс завсардах, хоцрох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс уг сургалтын танхимыг байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийнхөн хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам нээлтийн үеэр онцлов
2024-02-19