2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна
Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд ялимгүй цас, 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-39 градус, бусад хэсгээр -27...-32 градус, өдөртөө бүх хэсгээр -16...-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Цаг уур, орчны шинжилгээний газар