Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна.
- Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх;
- Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх;
- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах;
Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:
- 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг
- Хүлэмжид тарих мод сөөгийн үр
- Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх:
Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:
- Төслийн зорилт зорилгод нийцсэн байх;
- Үр ашигтай байх;
- 0,07 га өмчилсөн газартай байх;
- Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх;
- Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4x8 хэмжээтэй хүлэмж)
- Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх;
- Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх)
- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх)
ХАМРАХ ХҮРЭЭ:
Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн айл өрх хамрагдана.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:
Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хороонд бүртгүүлнэ.
Хаяг: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө modurjuulegch@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.