Богдхан ууланд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ
“Талын Монгол”-ынхон Богдхан ууланд байрлах Хэрэмхэн зогсоолд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ. Уг дэлгүүрт тухайн брэндийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг амтлах боломжтой. Ингэхдээ бүтээгдэхүүнийг худалдагч тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний тавиурт байрлах QR кодоор дамжуулан төлбөрөө төлөх нь. Энэ бол үйлчлүүлэгчдэдээ итгэж буйн илрэл хэмээн зарим иргэд үзжээ.
2024-03-05
ХААИС-ийнхан малын эм, бэлдмэл хандивлана
Зудын эрсдэл нэмэгдэж, орон нутагт хүн хүч дутагдах болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд гэр лүүгээ явахаар чөлөө авах нь ихэссэн байна. Тиймээс зарим их сургууль орон нутгийн харьяалалтай оюутнууддаа чөлөө олгож эхэлсэн. Тухайлбал, ХААИС-иас орон нутгийн харьяалалтай, гэр бүлдээ туслах хүсэлтэй оюутнууддаа өчигдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэжээ
2024-03-05
ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүллээ
ЭХЭМҮТ-ийн төрөх, төрсний дараах тасаг буюу дөрөв, тавдугаар давхрыг нь иж бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Засварын зураг төслийг “Өлзий иш” компанийнхан боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Алтайн бумбат өргөө” ХХК-ийнхан ажиллажээ. Ингэснээр амаржсан ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт хүүхдээ асрах боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрөх үйл явцдаа ч гэр бүлийнхээ хүнтэй хамт байх сонголтыг ээжүүдэд олгодог болжээ. Дээрх тасгуудын энгийн болон VIP өрөө бүхэн нь стандартын ор, буйдантай. Мөн хүчилтөрөгчийн шугам, эх баригч, сувилагчыг дуудах хонх, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр зэргийг шийдэж, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна
2024-03-05
Үргэлж зунаараа байдаг Экологийн боловсролын төв
Улаанбаатар хотын төвд МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төв гэх даруухан хаягтай энгийн нэгэн барилга бий. Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлд хүйтний эрч чангарч байхад харин тус төвд зуны улирал болж байх нь сонирхолтой. Тасалгааны болон мандлын цэцэг хэрхэн тарих, яаж арчлах талаар онол, практик хосолсон сургалтыг энэ сарын 2-нд уг төвд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг 17 хүн зорин ирсэн бөгөөд хамгийн ахмад нь 70 настай. Тэтгэвэрт гарснаас хойш гэртээ цэцэг, ногоо тарьж байгаа тэрбээр анх удаа л мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Сургалтыг зорин ирэх хүмүүст нас, хүйс огт хамаагүй. Цэцэг, ургамал тарих сонирхолтой байхад л болох аж
2024-03-05
Өвөрхангайн Төв номын сан хүний эрхийн булантай болов
Өвөрхангай аймгийн Төв номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болжээ. Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, ном, гарын авлагыг нийтийн хүртээл болгох нь уг ажлын зорилго юм байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилгоор “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт, хүн бүрд” уриатай арга хэмжээг Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж буй аж
2024-03-05
ӨМНӨГОВЬ: “Pearson English” хөтөлбөр хэрэгжиж байна
Цахим системд суурилсан “Pearson English” англи хэлний хөтөлбөрийг хүүхэд залуусын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурах боломжийг тэгш олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн тав, зургаадугаар ангид хэрэгжүүлж байгаа юм.
2024-03-05
Бага орлоготой иргэдэд зориулсан сангийн хөрөнгийг зувчуулсан хэргийг шийдэж чадахгүй байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас яллах дүгнэлт 2023 оны тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцэхээр болсон ч өнөөг хүртэл шийдвэрлэж чадсангүй. Хамгийн сүүлд өчигдөр өглөө тус шүүх хэлэлцэхээр товлосон ч улсын яллагч нь хурал давхацсан үндэслэлээр хойшлууллаа. Үүнээс өмнө дийлэнх нь өмгөөлөгч нараас шалтгаалж хэргийг хэлэлцээгүй юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдсоныг доор өгүүлье.
2024-03-05
“Улаанбаатар смарт карт” ХХК-д байгаа дата мэдээллийг нийслэлд шилжүүлнэ
Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан юм. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
2024-03-05
"ОЙ 9+" чуулганд 850 орчим төлөөлөгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024-03-05