Арбитрт ялагдсан “Алтайн хүдэр”-ийн уурхайд хэн эзэн суух вэ
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын тусгай зөвшөөрөл болон 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг дуудлагаар худалдахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-аас өнгөрсөн сарын 29-нд зарлав. “Баян” Р.Базарын гэх эл компанитай холбоотой гомдол нэлээд гардаг. Тухайлбал, Таяннуурын төмрийн хүдрийн уурхайгаас ашигт малтмал олборлож, БНХАУ-д борлуулдаг тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгаль орчинд учруулсан хэмээн “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхан шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргаж байсан юм
2024-03-11
Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгожээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлээд байна. Тус сум 1324 малчин өрхтэй, төмөр зудын нэрвэгдсэн 5 багийн малчин өрхөд 10 сая төгрөгийн хандив, 10 тонн гурилын тусламж үзүүллээ.
2024-03-11
“Хөгжлийн банк”-ны хэргийн болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарын шүүх хурал үргэлжилж байна
“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал “Улаанбаатар” чуулгын байранд үргэлжилж байна. Уг эрүүгийн хэрэгт прокурорууд нь хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 яллагдагчийн гаргасан гомдлуудыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 537 хавтаст хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан юм. Үүний дагуу энэ хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ноос эхлэн дээрх чуулгын байранд хянан хэлэлцэж эхэлсэн юм. Эхний өдөр прокурорууд эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулж, зарим өмгөөлөгч завж заалдах гомдлоо тайлбарлаад хурал завсарлав
2024-03-11
ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулав
Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
2024-03-08
Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөж байна
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.
2024-03-08
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна.
2024-03-08
“Их хотын бүсгүйчүүд 2024”: Салбар бүрийн шилдэг эмэгтэйг тодруулав
Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
2024-03-08
Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга хэмжээ тусгагдсан. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн албаны шинэчлэлийн асуудал тусгагдсаны дагуу Засгийн газраас Төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг 2023 оноос эхлүүлсэн. Дээрх зорилтыг үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэх дараах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
2024-03-07