Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлээд байна. Тус сум 1324 малчин өрхтэй, төмөр зудын нэрвэгдсэн 5 багийн малчин өрхөд 10 сая төгрөгийн хандив, 10 тонн гурилын тусламж үзүүллээ.
Мөн Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорациас Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгосноос 150 тонн нь Эрдэнэцагаан суманд хуваарилагджээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт 120 нэгж, 10 тээврийн хэрэгслийг Улсын онцгой комиссоос гаргаж, зам нээх, айл өрхийг цаснаас гаргах ажлыг зохион байгуулж байна.
21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 3 сая 89 мянган толгой мал хорогджээ. Үүний 50 гаруй хувь нь Сүхбаатар аймагт хорогдоод байгаа юм.