Англи хэл төрөлх хэл биш 113 улс орны 2.2 сая хүний дунд судалгаа явуулж, англи хэлний түвшинг нь тогтоожээ. Тодруулбал, Швейцарт төвтэй англи хэл судлалын “EF Education First” олон улсын боловсролын төв улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоож, жил бүр EF English Proficiency Index (EPI) индекс гаргадаг.
Тус индексийн дагуу англи хэл эзэмшсэн түвшнээр Голланд, Австри, Сингапур, Өмнөд Африк тэргүүлж байна. Харин Монгол Улс 482 оноо авч, 113 орноос 73 дугаарт орсон. Улаанбаатар хот дангаараа 500 оноотой гэсэн үзүүлэлт гарчээ. Тус үзүүлэлт 2016 онд 406 байсан бол 2023 онд 482 болж өссөн байна. Гэхдээ энэ нь бага ур чадвартайдаа орох үзүүлэлт юм.