Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа
Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино.
2023-08-01
Боршоо боомтоор 40000 жуулчин орж иржээ
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нарыг хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв.
2023-07-31
Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө зарим аймгийн нутгаар аадар бороо орно
Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-31
Алтан овооны тахилгад тэрбум төгрөг зарцуулна гэв
Мөн чулуу, мөнгөн урлал, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх аж. Дарьганга сум дахь наадмын төв талбайг тойруулан18 асар, хүндэтгэлийн гэр барих нь. Мөн хүндэт зочид төлөөлөгч, хандивлагч нарт зориулсан 100 гэр барихаар төлөвлөсөн байна. Алтан овооны тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая төгрөг зарцуулна. Мөн үүн дээр хандивлагчдын хөрөнгийг нэгтгэж, нийт нэг тэрбум орчим төгрөг зарцуулахыг зохион байгуулагчид мэдээллээ.
2023-07-31
Их халууны дараа аадар бороо орж, үер буух магадлалтай гэв
Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэйг анхаарууллаа. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Ойрын хугацаанд баруун аймгуудаас эхлэн ихэнх нутгаар хална. Уг халалт говийн аймгуудад 5-6 хоног үргэлжлэх төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг хэсгээр 24-29, говийн бүсэд 37-42, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар 33-38, бусад нутгаар 29-34 градуст хүрнэ. Их халсны дараа дуу цахилгаантай аадар бороо орж, үер болох магадлалтай байдаг. Ийм эрсдэл наймдугаар сарын 1-2-нд учирч болзошгүй” гэв.
2023-07-31
Завхан аймгийн байгаль орчны тэргүүний албан хаагчдыг шагнав
Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
2023-07-28