Увс аймгийн Бөхмөрөн суманд Ачит нуур-Дэвэл арлын БЦГ-ын хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар захиргааны байртай танилцлаа. Тус байр 2022 онд ашиглалтад орсон бөгөөд KFW төслийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Тус хамгаалалтын захиргаа нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар 211552 га талбайг хамарч, 16 хүний бүрэлдэхүүнтэй байх ба захиргааны даргаар Н.Батбаяр ажиллана.
Эх сурвалж: БОАЖЯ