Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Алтан овоог төрийн зарлигаар тахиж эхэлсний 110 жилийн ой ирэх сарын 4, 5-д болно. Тухайн өдөр овооны тахилгын зан үйл болон баяр наадам, урлаг соёлын бусад үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, дарьганга өв соёлыг сурталчлах зорилгын хүрээнд соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, сурталчлан таниулах арга хэмжээтэй. Мөн чулуу, мөнгөн урлал, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх аж. Дарьганга сум дахь наадмын төв талбайг тойруулан18 асар, хүндэтгэлийн гэр барих нь. Мөн хүндэт зочид төлөөлөгч, хандивлагч нарт зориулсан 100 гэр барихаар төлөвлөсөн байна. Алтан овооны тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая төгрөг зарцуулна. Мөн үүн дээр хандивлагчдын хөрөнгийг нэгтгэж, нийт нэг тэрбум орчим төгрөг зарцуулахыг зохион байгуулагчид мэдээллээ.