Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн “Арын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 23.00 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 17.43 цагт түймрийг цурманд оруулж, доторхи мод, хөвдний уугилтыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай шатсан байна.