Зүүн хойд Азийн бүс нутгуудын аялал жуулчлалын 21 дэх удаагийн хуралд Монгол улс Төв аймаг, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори муж, БНСВУ-ын Каунг Нинх муж, Малайз улсын Саравак муж, БНАЛАУ-ын Луанг Прабанг муж, Индонез улсын Жакарта муж, Камбож улсын Сиемреаб муж, Филипин улсын Себу муж оролцжээ. Тус хуралд есөн орны 38 төлөөлөгч оролцож, ирэх жил зохион байгуулагдах EATOF арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн холбооны дүрмийн өөрчлөлтийн хүрээнд санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ярилцжээ.