Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын зам дагуу Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуураас 500 метрийн зайд 1970 оноос хойш үүссэн хогийн цэгийг устгалд оруулах асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр ажиллаж албаны хүмүүст үүрэг өглөө. Ногоон нуур суманд шинэ хогийн цэг байдаг боловч Цагааннуур тосгоны иргэд ойрхон гэдэг шалтгаанаар хогоо зам дагуу хаядаг байна.
Иймд тус хогийн цэгийг цэвэрлэх, нутгийн иргэдийг хогоо хаяхгүй байхад уриалах арга хэмжээг авч, хог цэвэрлэх ажлын төсөв, төлөвлөгөөг яаралтай танилцуулах үүргийг Баян-Өлгий аймгийн БОАЖГ-ын дарга Ш.Маратад үүрэг болгов.