Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна. Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн. Байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа хэн бүхэнд талархал илэрхийлье.