Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нарыг хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв. Уулзалтын эхэнд Засаг дарга Ч.Чимэд Увс аймаг нь байгалийн эмзэг экосистемийн бүсэд хамаардаг ба Улсын тусгай хамгаалалтын захиргааны албан хаагч, байгаль хамгаалагчид сайн ажиллаж байгааг онцлов. Ингээд дараах асуудлаар санал солилцлоо.
Байгаль орчны чиглэлээр:
- Тэрбум Үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар, намрын мод тариалалтыг
- аймаг даяар өрнүүлж, иргэд мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болсон ба ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна;
- Байцаагчийн эрх бүхий байгаль хамгаалагчийг чадавхжуулах, хууль эрх зүйн сургалт өгөх;
- Хортон шавж устгалыг эрчимжүүлэх;
- Өрхийн гүний ус ашиглалт хэмжээнээс хэтэрсэн, үүнийг зогсооход хамтарч ажиллахыг хүслээ.
Хил дамнасан аялал жуулчлалын чиглэлээр 60000 жуулчин авахаар төлөвлөж байгаа ба одоогийн байдлаар 40000 орчим жуулчин хүлээж авчээ. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ төлөвлөж буй ажлуудаа хэрэгжүүлж, одоо явж буй ажлаа чанаржуулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Мөн усны хамгаалалтын бүсийг тогтоох, хөв цөөрөм байгуулах төлөвлөлт гаргаж яаралтай танилцуулахыг Увс аймгийн засаг дарга Ч.Чимэдэд үүрэг болгов.