Уруйн үерт өртсөн 15 өрхийг нүүлгэн шилжүүлжээ
Завхайн аймгийн Улиастай сумын Жинст багт өчигөдөр уруйн үер буусан. Тус үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллалаа.
2024-06-18
Мотоциклтой зорчиж явсан иргэн аянгад цохиулж нас баржээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи хүчтэй салхилж буй. Өнгөрсөн пүрэв гарагт 17.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт нэг иргэн аянгад цохиулж нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мотоциклтой зорчиж явсан эхнэр, нөхөр хоёр аянгад цохиулснаас эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Харин нөхөр нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Мөн тус дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 14.02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаа шумбаж байж, цогцсыг нь олжээ.
2024-06-10
Хамарын хийд хүрэх зам эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрлээ
Урин дулаан цагт жуулчдын төдийгүй дотоодын иргэд олноор зорин очдог газруудын нэг нь Дорноговь аймгийн Сайншандад орших Хамарын хийд. Тус аймагт уржигдар 18.50-19.30 цагийн хооронд их хэмжээний бороо орж, үер буусны улмаас дээрх хийд рүү явах зам усанд автан эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрснийг “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас өчигдөр анхаарууллаа. Мөн замын хөдөлгөөнийг хэвийн болгохын тулд шинээр далан барихаар холбогдох байгууллагынхан нь ажиллаж байгааг мэдээлсэн. Иймд ойрын хугацаанд Хамарын хийдийг зорих гэж буй аялагч, зорчигчид анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Тус хийд нь аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай.
2024-06-06
ӨМНӨГОВЬ: Үйлдвэр технологийн парк байгуулагдаж байна
Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийтийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, барилгын материал үйлдвэрлэлийн бүс, нөөц талбайн бүс гэж хуваарилагдан төлөвлөгдсөн.
2024-06-05
Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагнав
Даланзадгад сум 32 мянга гаруй хүн амтай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 124 дүгээр зарлигаар орон нутгийн хот болон өргөжин хөгжсөн түүхтэй. 2020-2024 онд Даланзадгад хотыг хөгжүүлэх иргэн төвтэй “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөр хэрэгжүүлэн, 2022 оноос сум өөрөө өөрийгөө 100 хувь санхүүжүүлж байна.
2024-06-03
Улаан загалмай нийгэмлэгээс малчдад 7.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн малчин өрхүүдэд үзүүлсэн хандив тусламжийнхаа талаар өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн 11 350 малчин өрхөд 7.6 тэрбум төгрөгийн хандивыг хүргэсэн байна. Хандивын үйл ажиллагаанд Монгол болон бусад орны Засгийн газар, байгууллагууд нэгдсэн аж. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газраас 675 сая төгрөг хандивлажээ. Манай улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд нэг өдрийн цалин болох 46.4 сая төгрөгийг малчдад хандивласан аж.
2024-05-31
Улсын хэмжээнд 7.4 сая мал хорогджээ
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая (36.8%) нь 2024 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Эм хонины 42.5 хувь, эм ямааны 37.4 хувь, ингэний 20.3 хувь, үнээний 18.5 хувь,гүүний 9.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 91.2 хувь буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.5 (30.8%) саяар буурсан байна.
2024-05-17
Усанд осолдсоны улмаас хоёр хүн нас барав
Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт малчин Г мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага энэ сарын 9-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн иргэнийг дөрөв хоног эрэн хайсан байна. Харамсалтай нь, уржигдар 15.30 цагт Идэр голоос талийгаачийн цогцсыг олжээ
2024-05-14
Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээх аян Сэлэнгэ аймагт болно
Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн арга хэмжээ тавдугаар сарын 10-ны өдөр болно. Шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.
2024-05-09
“Малчин кэмп”-ийн айлууд жуулчнаа хүлээж авахаар бэлдэж байна
Архангай аймаг “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Малчин кэмп” хөтөлбөр санаачилжээ. Үүнийг тус аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн холбоо” аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлэх юм байна. Дээрх хоёр байгууллагынхан хөтөлбөрт оролцох 60 малчин өрхийг өнгөрсөн сард сонгон шалгаруулж, чадавхжуулах сургалтад хамруулсан аж.
2024-05-09
Өмнөговь аймгийнхан нэг сая мод тарьж ургуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ажилласан байна. Дээрх хөдөлгөөний хүрээнд тус аймгийнхан 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн аж. Улмаар “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ыг баталж, 2022-2024 онд бэлтгэлээ хангажээ.
2024-05-07