Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд орчмын газар нутаг түүхэндээ анх удаагаа Өмнөговь аймгийн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх гэж байна.
Дэмчогийн хийд орчмын аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг "Хуяг-Эрчим" ХХК гүйцэтгэж байна.
Нийт 15 км 35кВ-ын 1 хэлхээ шугам 35/10 кВ-н дэд станцын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа уг ажил 2024 оны долдугаар сарын 13-нд байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтөй ажиллаж байна.