Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн арга хэмжээ тавдугаар сарын 10-ны өдөр болно. Шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.
Орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, сургалт, үзэсгэлэн, худалдаатай хослон явагдах аж.
Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, малын эм, тэжээлийн нэмэлт, вакцин оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, малын эм, тэжээлийн нэмэлт, оношлуур, вакцин ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологи зэрэг 100 орчим бүтээгдэхүүний дээжийг олон нийтэд танилцуулна. Орон нутгийн хөгжил, Ногоон хөгжил сэдвээр үндсэн хэлэлцүүлэг болохоос гадна менторшип үйл ажиллагаа болно.