Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая (36.8%) нь 2024 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Эм хонины 42.5 хувь, эм ямааны 37.4 хувь, ингэний 20.3 хувь, үнээний 18.5 хувь,гүүний 9.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 91.2 хувь буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.5 (30.8%) саяар буурсан байна.
Улсын хэмжээнд 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар, 7.4 сая толгой том малын зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 (4.0 дахин их) саяар нэмэгдэв. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 4.0 сая, ямаа 2.4 сая, үхэр 642.2 мянга, адуу 404.5 мянга, тэмээ 3.9 мянган толгой хорогдсон. Үүний 53.5 хувийг хонь, 32.3 хувийг ямаа эзэлж байна. 2024 оны дөрөвдүгээр сард 1.1 сая мал хорогдсон нь эхний дөрвөн сард хорогдсон малын 14.7 хувийг эзэлж , өмнөх сараас 1.7 (61.7%) саяар буурчээ.
Энэ оны эхний дөрвөнсард Сүхбаатар аймагт 1.7 (23.5%) сая, Хэнтий аймагт 960.4 (13.0%) мянга, Архангай аймагт 821.8 (11.1%) мянга,Төв аймагт 632.2 (8.6%) мянга, Дорноговьаймагт 566.5 (7.7%) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.8 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30.0 сая эх малын 2.4 (8.0%) сая нь эхний дөрвөн сард хорогдсон. Архангай, Дорноговь, Төв, Хэнтий, Сүхбаатар аймагт хээлтэгч мал 178.9-717.5 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 74.7 хувийг эзэлж байна. Харин нийт 79.1 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны 46.6 мянга нь хуц, 35.7 мянга нь ухна, 10.4 мянга нь бух, 7.3 мянга нь азарга, 97 нь буурав.
Хорогдсон нийт том малын 0.1 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтад бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг бусад шалтгаанаар хорогдсон бол 99.8 хувь нь аюулт үзэгдлээр, 0.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна.