Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32.7 мянган тонн шатахуун тээвэрлэжээ
"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2023-08-10
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэний 50 жилийн ой тохиож байна
Монгол улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран ажилласан 50 жилийн ой тохиож байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар салбарын сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023-08-09
Баянхонгор аймагт 8 айлын гэр үерт автсан автжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Задгай” /шинэ суурьшлын бүс/ 08.01-ний өдрийн 16:35-17:25 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас 8 айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлагыг 23:57 цагт хүлээн авсан.
2023-08-02
Товчоодоор нэвтэрсэн төлбөрөө цаг тухайд нь төлөхийг уриаллаа
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д машины шилжилт хөдөлгөөн хийгдэх үед олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын автозам ашигласны төлбөрийг заавал төлүүлсэн байхаар нэмж тусгасан.
2023-08-01
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг шалгажээ
Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн зүүн чиглэлд буюу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50 км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замын эвдрэл гэмтэл дээд цэгтээ хүрч, энэ замаар зорчиж буй иргэдийн амь нас аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд маш их сөргөөр нөлөөлж байгаа автозамын хэсэг болоод 10 орчим жилийн нүүр үзэж байна. 2013-2015 онд баригдсан уг замыг ОДОО БОЛТОЛ улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй.
2023-07-31
Шинэ Хархорум төсөлд 500 мянган хүн амтай суурьшлын бүсийг багтаажээ
Барилга, хот байгуулалтын яам, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
2023-07-31