Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн “Гурван түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ наймдугаар сарын 05-ны өдрийн 17.00-18.00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас бог мал үерт урсаж хорогдсон аж.
Тус сумын харьяат малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт 08.07-ны өдрийн 23:00 цагт ирүүлсэн.