Улсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг ХААХААР төлөвлөж байна.
Хүчтэй орсон үерийн улмаас Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүржээ.
Тус гүүрийн 2 талд 60 орчим авто машин боогдсон байсныг Аймгийн онцгой комисс, Цагдаагийн алба болон “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Инженер, техник хамтран аюулгүй нэвтрүүлжээ. Иймд үүсэх эрсдэлийг тооцон тус чиглэлийн хөдөлгөөнийг хаах болсныг албаныхан МЭДЭГДЭЖ байна.