”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймгийн угтах шинэ хаалганаас хуучин хаалга хүртэлх 16 км газрын хог, хаягдлыг ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 15 иргэдээр цэвэрлүүлж, ажлын байраар хангав.
Нийт 5 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэж, цэвэрлэсэн хог хаягдлаас 104 кг хоёрдогч түүхий эдийг ангилан ялгаж, “Цэмцгэр төв”-д тушаалаа.