"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Тус чиглэлийн төмөр замыг энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэрлэлт үргэлжилж байна.