Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 08.01-ний 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин А /53 настай, эмэгтэй/, А /37 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.