Ховд аймгийнхаа бүх сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилго маань урагшилсаар 17 сумаас 13 нь автозамтай болж байгаа.
Ховд, Эрдэнэбүрэн сумдын автозамын ажил ид өрнөж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил хурдацтай үргэлжилж Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэллээ.
Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань эрдэнийн нутагруу 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусч, иргэд маань ая тухтай замаар аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ эгэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.