Нийслэлд тархаад буй өмхий үнэрийн шалтгаан тодорхойгүй гэв
Харин Төв цэвэрлэх байгууламжийнхан “Манай байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгааг хариуцлагатайгаар хэлье” хэмээлээ. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрынхан болохоор “Мэдэхгүй” гэв. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Шар усны үертэй холбоотой байх. Өөр мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм. Харамсалтай нь, дээрх байгууллагуудын аль нь ч өмхий үнэрийн шалтгааныг тогтоон, арга хэмжээ авахаа мэдээлсэнгүй. Нийслэлийн иргэд юунаас гарсан нь ч мэдэгдэхгүй бохир агаараар амьсгалсаар байхад албаныхан хэдий болтол тоохгүй орхих вэ.
2024-03-20
“Хашаандаа сайхан амьдаръя”-д 120 өрхийг хамруулна
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, орон нутагтаа хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагатай хамтран мод тарьдаг айл өрхүүдийг урамшуулах зорилготой тэтгэлгийг гурав дахь жилдээ зарлажээ. “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт энэ жил 120 өрхийг хамруулж, 240 сая төгрөг олгох гэнэ. Тодруулбал, Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгадын 10 багаас тус бүр таван айл шалгаруулж, хоёр сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнгөрсөн баасан гаргаас хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 19 хүртэл бүртгэх нь. Гол шалгуур нь хашаандаа, амьдарч буй орчиндоо мод, бут тарьсан, ногоон байгууламжтай, цаашид энэ ажлаа өргөжүүлэх хүсэлтэй байх гэнэ.
2024-03-19
Халтар хотоо хэн цэвэрлэх вэ
Нийслэлийн өнгө үзэмж гэдэг нь зөвхөн харагдах байдал төдий зүйл биш. Амьдрах орчны аюулгүй байдлыг ч үүнд хамруулдаг. Гэтэл бидний амьдарч буй орчин маш их бохирдолтой байна. Ийм байдлыг өөрчилж, ядаж л хотоо цэвэр цэмцгэр байлгахыг иргэд байнга шаарддаг ч биелүүлдэг албан тушаалтан байдаггүй. Үүний улмаас хот улам навсайх боллоо.
2024-03-19
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
2024-03-18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлжээ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.
2024-03-18
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг НИТХ тогтооно
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд дараах зохицуулалтыг тусгасан.
2024-03-18
“Монгол Улс хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж, ашиглаж байна”
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан “Хог хаягдлын цогц менежментийг нутагшуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ашиглах загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлэх” зорилтыг хангах зорилготой “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Зөвлөгөөнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын төлөөлөл оролцлоо
2024-03-18
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.
2024-03-14