Нийслэл хотын хөрсөнд хаягдаж буй бохирдлыг хатуу ба шингэн гэж хоёр хувааж болно. Хатуу хог хаягдалд ахуйн, барилгын, үйлдвэрийн, хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал багтана. Нийт хатуу хог хаягдлын 70 хувь орчмыг ахуйн хог хаягдал эзэлдэг гэсэн судалгааны дүн байдаг. Хотод өдөрт дунджаар 800 - 1000 тонн орчим хатуу хог хаягдал гардаг гэж үздэг. Эдгээр хог хаягдлын 20-30 хувь орчим нь зориулалтын хогийн цэгд хаягдахгүй ил задгай хөрс, гуу жалганд хаягддаг байна.