Санзайн авто замыг түр хаана
ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч буй. Энэ хүрээнд дээрх авто замыг долоодугаар сарын 25-ны 00:00 цагаас 25-ны өдрийн 05:00 цаг хаана.
2024-07-23
Долоон чиглэлд зам хаана
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах аж.
2024-07-23
Улаанбаатар хотын замын 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй
Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж.
2024-07-23
Өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.
2024-07-22