Нийслэлд бямба гарагийн оройноос үргэлжлэн орсон борооны улмаас зарим байршилд авто замын зорчих хэсэг усанд автсан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4,5 дугаар хороо Яармагийн зам, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Тахилтын нүхэн гарц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайвны гүүр зэрэг 7 байршилд Онцгой байдлын газар, ГУББГ, дүүргийн холбогдох газар хэлтсийн 100 гаруй албан хаагчид 8000 тонн усыг соруулж, 200 метр далан босгожээ.