ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч буй. Энэ хүрээнд дээрх авто замыг долоодугаар сарын 25-ны 00:00 цагаас 25-ны өдрийн 05:00 цаг хаана.
Мөн БГД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр УБТЗ-ын эмнэлгийн зүүн талын уулзвараас “Наран” супермаркетын хойд уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС