Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нийслэлд 489 га талбайг чөлөөлнө

НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
2023-06-25

Нийслэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга бий

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна.
2023-06-24

Өвөлжилтийн бэлтгэл ажил 30 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар хэлэлцлээ.
2023-06-24

Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ 

Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэв. Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ. Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давсан аж. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв. 
2023-06-23

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. 
2023-06-23

Улаанбаатарыг ногоон болгох нь 

Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамд даг нэг асуудал бий. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470 440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг. Үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.
2023-06-23

Жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 30 хүртэл авахаар болжээ

Үндэсний их баяр наадам үзэх хүсэлтэй гадаад жуулчдын тасалбар захиалга, суудал хуваарилалтыг одоо хүртэл тодорхой болгохгүй байгаад аялал жуулчлалын салбарынхан шүүмжлэлтэй хандаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн Аялал жуулчлалын газар info@tourism.ub.gov цахим хуудас болон Бичиг хэргийн хэлтсээрээ дамжуулан уржигдраас захиалгын хүсэлт авч эхэлжээ. Аялал жуулчлалын байгууллагууд энэ сарын 30-ны дотор хүсэлтээ илгээх боломжтой гэнэ. 
2023-06-23

Монголд ирсэн жуулчдын 79.6 хувь орос, хятад, солонгос иргэд байв

Тэгвэл одоогоор жилийнхээ төлөвлөгөөг 22.3, зургадугаар сарынхыг 34.2, жуулчны улирлынхыг 7.7 хувиар биелүүлээд буй гэнэ. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Хятад, Өмнөд Солонгосынх эхний гурван байрыг эзэлж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ирсэн нийт аялагчийн 49.4 хувь нь орос, 18.3 нь хятад, 11.9 нь солонгос иргэд аж. Зорчигчдын 38.1 хувь нь агаарын тээврээр, 61.9 хувь нь авто болон төмөр замаар манай улсад иржээ. 
2023-06-22

Улаанчулуут орчмын 3700 гаруй хүүхдэд тоглоомын талбай алга 

Хүүхдийн тоглоомын талбай нийслэлд хэд байдаг вэ, хүрэлцээтэй юү, стандартын шаардлага хангасан уу, чөлөөтэй гүйж, харайх орон зай бий юү. Энэ асуултад хариулт хайлаа. Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагад тусгаснаар олноороо суудаг савлуур болон хоёр талдаа бэхэлгээгүй авирдаг олс зэргийг хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн, суурилуулахыг хориглодог аж. 
2023-06-22

Түгжрэлд “хий эргэсэн” сайд 

...Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга... 
2023-06-22

НИТХ Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.
2023-06-21

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаан үргэлжилж байна.
2023-06-21

Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг нээлттэй байлгах албан бичиг хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.
2023-06-21

Оюутан цагдаа нар ажиллаж эхэллээ

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын нэг нь “Миний хувьд зөвхөн түр ажил эрхлэхээс гадна жуулчидтай харилцан гадаад хэлний мэдлэгээ бататгах, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын төв хэсгүүдээр өдрийн найман цагаар ажиллах ба цаг тутам 5000 төгрөгийн урамшуулал авах ажээ. Тус хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. 
2023-06-21

Өнөөдөр ихэнх нутгаар 30 градус давж хална

Монгол-Алтайн уулархаг нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна
2023-06-21

Нийтийн тээвэрт 90 хувийн парк шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 2023 онд багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2023-06-21

Шөнийн автобусыг улирал харгалзахгүй явуулаасай 

Сүхбаатарын талбайгаас “Таван шар” луу явах автобусанд бага насны хүүхдийнхээ хамт зорчиж явсан эмэгтэй “Орой үдэш аюулгүй явах боломжтой болсон нь их таалагдсан. Шөнийн автобус явахаас өмнө би 120 мянгатаас гэр лүүгээ өдөр бүр 28 000 төгрөгөөр такси хөлслөн харьдаг байлаа. Гэхдээ шөнийн тээврийн чиглэлийг нэмэх хэрэгтэй. Манайх Морингийн даваанд амьдардаг. Надтай адил хотын захын дүүрэгт, гэр хороололд оршин суудаг хүн олон бий. “Туул” тосгон, Биокомбинат чиглэлд шөнийн автобус явдаггүй. Хамгийн ойрхон нь Нисэх, Яармаг хүртэл явдаг тул Буянт-Ухаагийн автобусны буудлаас хувийн унаанд суух хэрэгтэй болдог. Тиймээс чиглэлийг нь олон болгож нэмээсэй. Нийтийн тээвэр хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой шүү дээ” гэв. 
2023-06-20

Нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож байна.
2023-06-17