Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгов
2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан.
2023-05-10
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд саналаа өгөөрэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.5-д “Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх”-аар тусгасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, sanal@parliament.mn цахим шуудан, “УИХ-ын Тамгын газар, Монгол Улс, 14201, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон” шуудангийн хаяг, d.parliament цахим хуудас, 51-267302 дугаарын утсаар холбогдож саналаа өгөх боломжтой аж.
2023-05-10
Улстөрчийн нэр барьж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёсгүй л байлтай
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг хууль сахиулах байгууллагад шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл Б.Ганхуягтай хамт тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан, Монголын оюутны холбооноос гаралтай нөхөд нь бүгд шахам хэргээс зугтаж, түүнд л бүх бурууг тохож буй гэх яриа эл компанийн хуучин ажилтнуудын дунд яригдах болов. Тухайлбал, “Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө сард 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг байсан эрхмүүд одоо ганц хүнд бүх бурууг тохоод хариуцлагаас мултарч байгаа нь шударга явдал гэж үү. Гүйцэтгэх захирал болон түүнийг дэмжиж томилуулсан улстөрчид хариуцлагад татагдан шалгуулж байхад түүний багт багтсан МОХ-ны гаралтай нөхөд буцаад ажилдаа орно гэж явааг ойлгохгүй байна” хэмээн ярилцаж байх юм.
2023-05-10
Л.Ганхөлөгт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах бүсийг өөрчилжээ
Тус газраас шийдвэр гаргахад шаардлагатай материалуудыг нэмж бүрдүүлэн,тавдугаар сарын 3-ны өдөр дахин санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаад, Л.Ганхөлөгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эдлүүлэхээр өөрчлөх шийдвэрийг өчигдөр гаргасан.
Харин Б.Билгүүнд холбогдох материалыг прокурор хянаж байна. Хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.
2023-05-05
Улсын дээд шүүх зарим намын өөрчлөлтийг хэлэлцэхээр товложээ
Ард түмний олонхийн засаглал намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай, Монголын Либерал Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.
2023-05-05
Жолоочийн давхар даатгал хуульд нийцэх үү
Тэгвэл энэ үйлдэл үнэхээр хуульд нийцсэн, эсэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч А.Эрдэнэбаяраас лавлахад “Иргэдээс ийм гомдол их ирж байгаа. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг заавал хийлгэх ёстой. Харин автомашинаа даатгуулах нь сайн дурынх. Тиймээс албан журмынхтай хамт даатгуулахыг шаардах нь хуульд нийцэхгүй. Машинаа даатгуулах, эсэх нь хувь хүний сонголт. Гэтэл хүнийг эд хөрөнгөөр нь барьцаалж, албан журмын даатгалыг сунгаж буй нь хууль зөрчсөн асуудал. Иргэдэнэ асуудлаар шүүхэд хандсан ч болно” гэсэн хариу өглөө.
2023-05-05
Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтарна
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан, 2022 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Улмаар уг индексийг тодруулахад нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
2023-05-04